СӨҮЛ, 2025 оны 11-р сарын 27 — LG электроникс (LG) компани өнөөдөр Лью Жэ-чольыг 12-р сарын 1-нээс эхлэн компанийн Гүйцэтгэх захирал (CEO)-аар томилох шийдвэрийг зарлав. Лью Жэ-чоль нь LG Home Appliance Solution (HS) компанийг удирдах хугацаандаа B2B бизнесийн тэлэлт, захиалгат болон шууд хэрэглэгчдэд чиглэсэн (D2C) бизнесийн загваруудыг хөгжүүлэх, мөн LG-ийн ахуйн цахилгаан хэрэгслийн суурь давуу талд тулгуурласан өрсөлдөх манлайллыг хадгалах замаар тогтвортой өсөлтийг хөтөлсөн туршлагатай.
Гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаанд тэрбээр LG-ийн ахуйн цахилгаан хэрэгслийн салбарт тогтоосон зах зээлийн манлайлал ба ялгарах хэрэглэгчийн үнэ цэнийг компанийн бүх түвшинд өргөн хүрээтэйгээр хэрэгжүүлж, байгууллагын суурь өрсөлдөх чадвар болон өсөлтийн боломжийг улам бэхжүүлэхэд анхаарна.
Лью Жэ-чоль нь 1989 онд Goldstar (одоогийн LG Electronics)-т ахуйн цахилгаан хэрэгслийн судалгаа, хөгжлийн төвд судлаачаар ажиллан орж, карьерынхаа бараг тал хувийг R&D-д өнгөрүүлэн техникийн гүнзгий туршлага болон түүнийгээ удирдлагын арга барилд тусгасан байна. 2021 оноос хойш тэрбээр H&A (одоогийн HS) компанийг удирдаж, LG-г ахуйн цахилгаан хэрэгслийн дэлхийн №1 брэнд болоход голлох үүрэг гүйцэтгэжээ.
Хэрэглэгчийн эрэлт сэргэх нь удааширсан, зах зээлийн өрсөлдөөн ширүүссэн үед тэрбээр гол бүтээгдэхүүний манлайллыг хадгалж, тасралтгүй R&D-ээр дамжуулан тогтвортой өсөлтийн суурийг тавьсан. Мөн захиалгат үйлчилгээ, онлайнаар борлуулах суваг, суурилагдах бүтээгдэхүүн (built-in) болон бүрэлдэхүүн хэсгийн B2B шийдлүүдээр HS компанийн бизнесийн багцыг өргөжүүлж ирсэн.
Удирдлагын шилжилт
Уильям Чо нь гүйцэтгэх захиралаар ажилласан дөрвөн жилийн хугацаанд компанийн тогтвортой өсөлтийн бат бөх үндэс суурийг тавьсан ба удирдлагын эрүүл шилжилтийг дэмжихээр албан тушаалаасаа бууж байна.
1987 онд LG-д орж, 37 жилийн турш ажилласан Уильям Чо нь LG-ийн бизнесийг ахуйн цахилгаан хэрэгслээс өргөжүүлэн мобилити болон арилжааны орон зай зэрэг шинэ салбаруудад нэвтрүүлсэн. Түүнчлэн хэрэглэгчийн туршлагыг олон орон зайд холбон тэлэх Smart Life Solution Company болох дунд-урт хугацааны бизнесийн чиглэлийг тодорхойлсон. Түүний стратегийн чиглэл нь үндсэн бизнесүүдийн гүйцэтгэлийг тэргүүнд тавих, B2B, тоног төхөөрөмжөөс ангид (non-hardware) болон D2C чиглэлүүдийн өсөлтийг хурдасгах, өсөлтийн өндөр боломжтой Global South бүсийн зах зээлд өргөжин нэвтрэх, мөн шинэ бизнесийн салбаруудыг судлан хөгжүүлэхэд төвлөрсөн бөгөөд эдгээр нь LG-ийн ирээдүйн өсөлтийн стратегийн голлох үе шат бүрийг бүрдүүлжээ.
LG-ийн B2B бизнесийн хоёр гол тулгуур болох тээврийн хэрэгслийн шийдэл болон халаалт, агааржуулалт, хөргөлтийн (HVAC) салбарын өсөлтийг улам хурдасгах зорилгоор Тээврийн хэрэгслийн шийдлийн (VS) компанийн тэргүүн Юн Сок-хён, Эко шийдлийн (ES) компанийн тэргүүн Жэймс Ли нарыг компаний ерөнхийлөгчийн албан тушаалд дэвшүүлжээ.
HS компанид борлуулалт болон стратегийн чиглэлээр өргөн туршлага хуримтлуулж, дэлхийн зах зээлийн гүнзгий ойлголттой Квак До-Ёнгийг LG Electronics North America бүсийн төлөөлөгч, мөн LG Electronics USA-ийн тэргүүнээр томилсон байна.
2026 оны байгууллагын шинэ бүтэц
Энэ жилийн байгууллагын өөрчлөлтүүд нь гадаад орчны хурдан өөрчлөлтөнд шуурхай хариулах боломжтой, илүү уян хатан шийдвэр гаргалтын бүтцийг бүрдүүлэхийн зэрэгцээ LG-ийн дунд болон урт хугацааны багцын стратегийг хурдасгахын тулд сонгон төвлөрсөн үйл ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж байна.
LG нь компанийн түвшинд хурдан, хариуцлагатай шийдвэр гаргалтыг хангахын тулд одоогийн дөрвөн компанийн бүтцээ хэвээр хадгална. Бизнесийн нэгжүүд дундах ижил болон уялдаа бүхий чиг үүргүүдийг нэгтгэснээр үйл ажиллагааг оновчтой болгож, гүйцэтгэлийн үр ашгийг дээшлүүлэхээр төлөвлөжээ.
Лью Жэ-чоль гүйцэтгэх захирлаар томилогдсонтой холбоотойгоор гал тогооны шийдлийн бизнесийг удирдаж байсан байгууллагын дэд ерөнхийлөгч Бэк Сын-тәэ HS компанийг удирдан ажиллана. Бэк нь Living Solutions болон Kitchen Solutions бизнесүүдийг удирдах хугацаандаа ахуйн цахилгаан хэрэгслийн дэлхийн өрсөлдөх чадварыг эрчимжүүлж, зах зээлийн өөрчлөгдөж буй нөхцөлд нийцсэн дэлхийн үйлдвэрлэлийн стратегийг ахиулахад бүрэн бэлэн боловсон хүчин гэж үнэлэгдэж байна. Медиа Энтертайнмент Солюшн (MS), VS болон ES компаниудын тэргүүнүүд одоогийн албан тушаалдаа хэвээр ажиллаж, байгууллагын тогтвортой байдлыг ханган, стратегийн залгамж халааг үргэлжлүүлэхээр байна.
Ирээдүйд чиглэсэн, өсөлтийн өндөр боломжтой бизнесүүдийн суурийг бэхжүүлэх нь
Байгууллагын үр ашгийг дээшлүүлэхтэй зэрэгцэн LG нь HVAC, webOS болон робот технологи зэрэг өсөлтийн өндөр потенциал бүхий бизнесийн чиглэлүүдийг хурдасгах шинэ өсөлтийн хөдөлгүүрүүдийг байгуулж байна.
- HS компани нь суурилагдах бүтээгдэхүүн болон хэрэглэгчдэд чиглэсэн дэлхийн хэмжээний бизнесийг өргөжүүлэх зорилгоор HS B2B Гадаад борлуулалтын хэлтэсийг шинээр байгуулж, мөн Built-in/Cooking Business Division-ийг бие даасан Бизнесийн нэгжийн статустай болгоно.
- HS Robotics Lab-ийг шинээр байгуулж, Chief Technology Office-ийн Advanced Robotics Lab-ийн сонгосон чиг үүргүүдийг нэгтгэн ажиллуулна. Humanoid Robot Task-ийг удирдсан судлаач Ли Жэ-Ук тус лабораторийг тэргүүлнэ.
- MS компани TV болон IT бизнесүүдээ нэгтгэн “Display Business” болгон шинэчилж, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилгоор “Display Product Development Group”-ийг байгуулна. Мөн webOS суурьтай үйлчилгээний өргөжилтийг дэмжихийн тулд webOS Advertisement Business Department-ийг бие даасан Бизнесийн нэгж түвшинд үүсгэнэ.
- ES компани мэдээллийн төвийн хөргөлт, агааржуулалт, хөргөлтийн систем, цөмийн эрчим хүчний HVAC шийдэлд төвлөрсөн шинэ “Applied Business Division”-ийг байгуулна. Мөн гадаад зах зээлд бүрэн мөчлөгийн, нутагшуулсан үйл ажиллагааг дэмжихийн тулд “ES M&A Division” болон “ES Overseas Sales Division”-ийг шинээр нээнэ.
- Chief Technology Office-ийн бүтэц дотор суурь технологийн өрсөлдөх чадварыг бэхжүүлэх “HS Advanced Research Lab”-ийг шинээр байгуулж, квант (quantum) болон distributed computing, дараагийн үеийн аюулгүй байдлын шийдэл зэрэг шинээр бүрдэж буй технологийн салбаруудад манлайллыг нэмэгдүүлэх зорилгоор “Next-Generation Computing Lab”-ийг байгуулна.
- Компанийн хэмжээнд AI өөрчлөлтийг хурдасгахын тулд одоогийн DX Center болон Business Process Innovation Division-ийг нэгтгэн “AX Center” нэртэй шинэ байгууллагын нэгжийг үүсгэнэ. DX Center-ийн тэргүүнээр ажиллаж байсан ахлах дэд ерөнхийлөгч Чо Жон-бумын удирдлага дор AX Center нь AI-ийн нэвтрэлтийг хурдасгах, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх, R&D-ийг ахиулах болон ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх ажлыг манлайлан хэрэгжүүлнэ.
Бүх томилгоо болон бүтэцтэй холбоотой өөрчлөлтүүд нь 2025 оны 12-р сарын 1-нээс, харин дэвшилтүүд 2026 оны 1-р сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөнө.