Брэндийн түүх

Брэндийн эрхэм зорилго ба үнэт зүйлс
Брэндийн амлалт
Сайхан амьдрал гэж юу вэ?

LG Electronics компанийн хувьд, сайхан амьдрал гэдэг нь үнэт мөч бүрийг бүрэн дүүрэн мэдрэх тухай ойлголт юм.
Хайртай дотны хүндээ сэтгэл шингэсэн хоол хийх, найзуудтайгаа спортын шууд тоглолт үзэх, тайвшрах хугацаа өөртөө гаргах, эсвэл шинэ газар зорин явах мөчүүд гэх мэт.
1958 оноос хойш бид зөвхөн чанартай зурагт, компьютер, угаалгын машин, хөргөгч үйлдвэрлэхээс гадна — хүмүүсийн өдөр тутмын амьдралд сайхан амьдралыг мэдрэхэд нь тусалсаар ирсэн.

Брэндийн эрхэм зорилго

Брэндийн үндсэн үнэт зүйлс

Брэндийн түүх
LG брэндийн үндэс суурь — "Lucky" ба "Goldstar"

Өнөөгийн бидний мэдэх LG компани нь 1947 онд үүсгэн байгуулагдсан Lucky Chemical Co., Ltd. -ээс үүдэлтэй. Ку Ин Хуэй захирал компаниа анх "Lucky" хэмээн нэрлэсэн нь Солонгосын анхны нүүрний тос болох "Lucky Cream" бүтээгдэхүүн асар их амжилт олсонтой холбоотой юм. "Lucky" нь солонгос дуудлагаар "Лак Хүи" гэж дууддаг бөгөөд "бүгдэд баяр баясал авчрах" гэсэн утгатай. Ингэснээр LG-ийн анхны амжилттай бүтээгдэхүүн нь компанийн нэр болон мөнхөрсөн билээ.
"Lucky" брэнд нь "Lucky шүдний оо" зэрэг амжилттай бүтээгдэхүүнүүдээрээ Lak Hui Chemical компанийн нүүр царай болсон. 1974 онд компанийн болон брэндийн амжилтаас шалтгаалан Lak Hui Chemical нэрээ өөрчилж "Lucky Co., Ltd." болгосноор тэргүүлэгч химийн компанийн хэмжээнд хүрч хөгжжээ.

1958 онд үүсгэн байгуулагдсан Goldstar компани нь LG-ийн түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн. Goldstar нь Солонгосын анхны цахилгаан хэрэгслийн
компани бөгөөд тус улс дахь олон чухал цахилгаан бүтээгдэхүүнийг анхлан хөгжүүлсэн юм. Lak Hui болон Goldstar хоёр өөрсдийн салбартаа хурдацтай өсөж, тэргүүлэгч компаниуд болон хөгжсөн.

Goldstar-ын анхны цахилгаан бүтээгдэхүүн

Goldstar үйлдвэр - 1958
1960-аад оны сүүлч гэхэд 11 компанитай болсон "Lucky" групп нь нефть-хими, эрчим хүч, хагас дамжуулагч зэрэг өндөр технологийн салбарт үйл ажиллагаагаа тэлж, бизнесийн цар хүрээгээ өргөжүүлжээ. Мөн барилга, үнэт цаас, худалдаа, даатгал болон бусад үйлчилгээний салбарт ч орсон байдаг. Энэ өргөжилтийн хүрээнд Lucky болон Goldstar компаниуд олон охин компанитай болсон бөгөөд 1983 он гэхэд группийн нэрийг "Lucky Goldstar" болгон өөрчилсөн.
1990-ээд он бол ил тод байдал, глобалчлал, мэдээллийн эрин үеийн эхлэл байв. "Lucky Goldstar" гэх нэр нь олон улсын хэрэглэгчдэд хэт урт, төвөгтэй санагдаж байлаа. Мөн бизнесийн хурдтай өөрчлөгдөж буй орчинд амжилттай оршин тогтнохын тулд компани нь хүчтэй, тодорхой брэндийн үнэмлэхүй нүүр царай, тохирсон корпорацийн дүр төрхийг бүрдүүлэх шаардлагатай болсон юм.

LG корпорацийн нэр, таних тэмдгийн үүсэл ба мэдэгдэл
LG-ийн корпорацийн таних тэмдэг нь удирдлагын орчны өөрчлөлтөд идэвхтэй, шинэлэг байдлаар хариу үзүүлэх, мөн группийн урт хугацааны алсын харааг хамтдаа хуваалцах зорилготой удирдлагын шинэчлэлүүдээс эхлэлтэй байв. Компанийн гол зорилго нь дотоод болон гадаадын охин компани, салбаруудын нэршлийг нэгтгэн, нэгдмэл дүр төрх бүрдүүлэхэд оршиж байлаа. Ажилтнууд болон дотоод, гадаадын хэрэглэгчдийн дунд судалгаа явуулсны үндсэн дээр компанийн шинэ нэрээр "LG" сонгогдсон юм.
Шинэ нэршилтэй зэрэгцэн LG нь өмнөх "Lucky Goldstar" группийн дүр төрхийг бэхжүүлэх, дэлхийн хэмжээний брэндийн систем бий болгох зорилгоор корпорацийн таних тэмдгээ бүрэн шинэчилсэн. Амжилттай корпорацийн таних тэмдэг гэдэг нь зөвхөн дизайны шийдэл, гоо зүйн хувьд хэрэглэгчдийг татхаас гадна, тухайн брэндийн философи, алсын харааг мөн адил илэрхийлж чаддаг байх ёстой. Түүнчлэн компанийн түүх, тогтвортой хөгжлийн суурь, мөн гэрэлт ирээдүйг илтгэх нэгдмэл бэлгэдэл байх учиртай.


Энэхүү зар нь иргэдийн дунд ихээхэн сонирхол, хүлээлт үүсгэж шинэ оны баярын дараа, 1 дүгээр сарын 4-нд LG тус хүлээлтийн хариуд, "Lucky Goldstar LG болж өөрчлөгдлөө" гэсэн гарчигтай бүтэн нүүр нийтлэлийг гаргасан нь олон нийтэд хандан хийсэн LG-ийн анхны албан ёсны мэндчилгээ байсан юм.
"Ирээдүйн дүр төрх" - LG логоны дизайн
"Ирээдүйн дүр төрх" хэмээн нэрлэгдсэн LG-ийн шинэ логоны дизайн нь орчин үеийн технологи болон хүмүүний амьдралын хоорондох гармонийг илэрхийлдэг. Энэхүү дизайн нь Life's Good гэсэн үндсэн үнэмлэхүйг бүрэн тусгаж, компанийн ирээдүйн зорилтыг харуулсан юм.
LG-ийн хөгжлийн чухал үе шатууд
LG корпорацийн шинэ таних тэмдэг албан ёсоор танилцуулагдаж, "Life's Good" уриа үг анх удаа гарч ирэв. Глобал брэнд болох анхны алхамууд.
Дижитал эрин үед нэвтрэн орж, LG нь дэлхийн хэмжээнд технологийн шинэлэг удирдагч болох зорилгоо тодорхойлсон. LCD телевиз, гар утас зэрэг шинэ бүтээгдэхүүн.
Олон улсын зах зээлд өргөжиж, премиум брэнд болох стратегийг баримталсан. Дизайн болон чанарын талаар анхаарал хандуулсан үе.
Ухаалаг амьдралын концепцийг нэвтрүүлж, ухаалаг гэрийн технологи болон холбогдсон бүтээгдэхүүний хөгжүүлэлтэд анхаарлаа төвлөрүүлэв.
AI, IoT технологиуд болон хиймэл оюун ухаан дээр суурилсан шийдлүүдийг хөгжүүлж, ThinQ платформыг танилцуулсан.
Тогтвортой хөгжил болон байгаль орчныг хамгаалах зорилгоор "Better Life for All" стратегийг хэрэгжүүлж, ESG зарчмуудыг нэвтрүүлсэн.
Өнөөдрийг хүртэл LG нь "Life's Good" гэсэн үндсэн философиоо баримталж, дэлхийн хэмжээнд олон сая хүний амьдралыг сайжруулахад хувь нэмэр оруулсаар байна.
Бидний зорилго нь зөвхөн технологи бүтээхээс гадна, хүн бүрт илүү сайхан, илүү ухаалаг, илүү тогтвортой амьдралыг бий болгоход оршино.