Танд зориулагдсан Ухаалаг Халамж
LG-д бид үргэлж нэг чухал асуултыг өөрсдөдөө тавьж ирсэн. Хиймэл оюун ухаан хүний амьдралд ямар үнэ цэнийг бүтээх ёстой вэ? Удаан хугацааны эргэцүүлэл, судалгааны үр дүнд бид хариултаа олсон.
Бидний хувьд AI бол зөвхөн Хиймэл оюун ухаан (Artificial Intelligence) гэхээс илүүтэйгээр Ухаалаг халамж (Affectionate Intelligence) юм. LG-ийн хүн төвтэй хиймэл оюун ухааны философид тулгуурлан, LG AI нь таныг таньж мэдэж, таны хэрэгцээнд дасан зохицож, илүү хялбар, илүү тав тухтай, илүү сайхан амьдралыг бүтээхэд тань тусална.
Хиймэл оюун ухаан бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болж буй энэ үед, түүний зорилго нь хүн бүрийн хүртэх ёстой илүү сайн амьдралыг бий болгоход оршино.
Тиймээс LG AI нь таныг нэгдүгээрт тавьсан ухаалаг халамжаас эхэлдэг. Таны амьдралын мөч бүрийг мэдэрч, ойлгож, анхаарал тавихын төлөө.