Корпорацийн мэдээлэл
LG хэрхэн үйл ажиллагаа явуулдаг вэ?
LG нь технологийн дэвшлээр дамжуулан хүн бүрийн амьдралыг илүү сайхан болгох зорилготой “Life’s Good” амлалтад тулгуурлан үйл ажиллагаагаа явуулдаг. Бид гэр ахуй, арилжааны салбар, хөдөлгөөнт шийдэл болон бизнесийн дэд бүтцийн чиглэлээр хүний хэрэгцээнд төвлөрсөн инновацийг хөгжүүлж, ухаалаг амьдралын шийдлүүдийг хүргэхэд зорьдог.
2024 онд LG бизнесийн бүтцээ бүтээгдэхүүнд төвлөрсөн загвараас хэрэглэгчийн хэрэгцээ, шийдэлд суурилсан систем болгон шинэчилсэн. Энэ нь LG-г Smart Life Solution Company (Ухаалаг амьдралын шийдлийн компани) болгон өөрчлөх стратегийн чухал алхам болсон.
Өнөөдөр LG нь дараах дөрвөн үндсэн бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна: Home Appliance Solution (HS) – Гэр ахуйн хэрэглээний шийдэл, Media Entertainment Solution (MS) – Медиа, энтертайнмент шийдэл, Vehicle Solution (VS) – Автомашины шийдэл, Eco Solution (ES) – Эко шийдэл.
Гэр ахуйн хэрэглээний шийдэл
AI-д суурилсан гэр ахуйн төхөөрөмж, робот технологи болон ухаалаг гэрийн шийдлүүдээр дамжуулан гэр орныг хүний оролцоо хамгийн бага шаардлагатай, илүү ухаалаг амьдрах орчин болгон шинэчилж байна.
*Шийдлүүд: Гал тогоо болон гэр ахуйн хэрэглээний төхөөрөмжүүд (хөргөгч, суурилуулдаг болон хоол хийх төхөөрөмж, угаалгын машин, хатаагч, тоос сорогч, LG Styler), Үндсэн эд анги, бүрэлдэхүүн хэсгүүд (компрессор, мотор, актуатор), Робот технологи, AI Home (хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг гэрийн шийдэл).
Медиа, энтертайнмент шийдэл
webOS платформоор дэмжигдсэн, дэлхийн хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн дээд түвшний дэлгэц болон дууны технологийн туршлагыг бүхий л орон зайд хүргэж байна.
*Шийдлүүд: AI зурагт, Ухаалаг монитор, Аудио систем, Зөөврийн компьютер, Арилжааны зориулалттай дэлгэцийн шийдэл, webOS ухаалаг зурагтын платформ.
Автомашины шийдэл
Аялал бүрийг илүү ухаалаг, саадгүй, байгальд ээлтэй туршлага болгон шинэчилж байна.
*Шийдлүүд: Автомашины дотоод мэдээлэл, энтертайнмент систем, Цахилгаан автомашины эрчим хүчний систем, Автомашины гэрэлтүүлгийн шийдэл, Толгойн удирдлагын систем, Автомашины дэлгэцийн шийдэл, Телематик систем, Жолоочид туслах дэвшилтэт систем, Программ хангамжаар тодорхойлогдох автомашинд зориулсан программ хангамжийн шийдэл.
Эко шийдэл
Тогтвортой амьдралын орчин, үйлдвэрлэл болон ирээдүйн дэлхийд зориулсан ухаалаг агаарын шийдэл, байгальд ээлтэй технологийг манлайлан хөгжүүлж байна.
*Шийдлүүд: Халаалт, агааржуулалт, агаар сэлгэлт, хөргөлтийн систем, Байгууллага, үйлдвэрлэлийн салбарт зориулсан цэвэр технологийн шийдэл.
Глобал үйл ажиллагаа
LG Electronics нь дэлхийн зах зээлд чиглэсэн идэвхтэй бизнесийн стратегийн хүрээнд олон улсын өрсөлдөх чадвар, зах зээл дэх байр сууриа тасралтгүй өргөжүүлэн хөгжүүлж байна.
*Эх сурвалж: LG Electronics 2024 оны жилийн тайлан, FY2024
Удирдлага
Хэрэглэгчийн электроник, гэр ахуйн хэрэглээний төхөөрөмж болон ухаалаг амьдралын шийдлийн салбарт дэлхийн манлайлагч, технологийн инновацын тэргүүлэгч болох LG-ийн эрхэм зорилгыг хэрэгжүүлэхэд чиглүүлэн ажиллаж буй удирдлагын багтай танилцана уу.
Лю Жэ Чол (Jae-cheol Lyu)
LG Electronics нь компанийн үйл ажиллагаанд 30 гаруй жилийн туршлага хуримтлуулсан Гүйцэтгэх захирал Лю Жэ Чолын удирдлага дор ажиллаж байна. 1989 онд LG-д инженерээр ажиллаж эхэлсэн тэрээр техникийн мэдлэг, тогтвортой манлайллаараа дамжуулан Home Appliance Solution Company-ийг дэлхийн тэргүүлэгч бизнесийн нэг болгон хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан. Түүний карьер нь LG-ийн хэрэглэгч төвтэй чанар, үйл ажиллагааны сахилга бат, урт хугацааны өрсөлдөх чадварыг эрхэмлэх зарчмыг илэрхийлдэг.
Гүйцэтгэх захирал Лю Жэ Чолын удирдлага дор LG Electronics нь технологийн манлайллаа улам бэхжүүлж, өндөр гүйцэтгэлтэй бизнесийн багцаа хөгжүүлэн, ашигт өсөлтийг дэмжих зорилгоор компанийн хэмжээнд хиймэл оюун ухааны шилжилт (AI Transformation, AX)-ийг хэрэгжүүлж байна. Дэлхийн бизнесийн орчин урьд өмнө байгаагүй хурдацтай өөрчлөгдөж буй энэ үед Гүйцэтгэх захирал Лю Жэ Чол нь LG-ийн үндсэн өрсөлдөх чадварыг бэхжүүлэх, зах зээлийн өөрчлөлтөд шуурхай хариу үзүүлэх, мөн үйлдвэрлэл, бизнесийн болон гэр ахуйн орчинд зориулсан нэгдсэн AI шийдлүүд, үүний дотор хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг гэрийн шийдэл, AI дата төвийн хөргөлтийн шийдэл, Ухаалаг үйлдвэрийн шийдэл зэрэг ирээдүйн технологийн чиглэлүүдийг хөгжүүлэхэд анхаарч байна.
Jeong-do менежмент
LG-ийн Jeong-do менежмент нь компанийн өндөр ёс зүйн стандарт, ил тод бизнесийн үйл ажиллагааг эрхэмлэх зарчмыг илэрхийлдэг. Шинэлэг инноваци болон тасралтгүй өсөлтийн үзэл баримтлалд тулгуурласан Jeong-do менежмент нь LG-г илүү хурдан хөгжиж, илүү ухаалаг шийдэл бүтээж, дэлхийд илүү их итгэл хүлээсэн глобал брэнд болоход чиглүүлдэг.
LG Way: LG-ийн менежментийн үндэс
Jeong-do менежмент нь LG-ийн суурь менежментийн зарчим бөгөөд тогтвортой бизнесийн өсөлтийн үндэс болгон ёс зүйтэй үйл ажиллагаа, ил тод байдал, шударга өрсөлдөөнийг эрхэмлэдэг.
Алсын хараа
LG-ийн алсын хараа нь технологийн инноваци болон хэрэглэгчдийн итгэл дээр тулгуурлан дэлхийд хамгийн их танигдсан, зах зээлд тэргүүлэгч компани болох явдал юм.
Үйл ажиллагааны зарчим
LG-ийн үйл ажиллагааны зарчим нь тасралтгүй чадавх хөгжүүлэлт болон дэлхийн хэмжээнд хэрэгжүүлж буй хамгийн өндөр түвшний ёс зүйтэй менежментийн стандартад тулгуурладаг.
Менежментийн философи
LG-ийн менежментийн философи болох “Хэрэглэгчийн үнэ цэнийг бүтээх” болон “Хүнд төвлөрсөн менежмент” нь бизнесийн зорилго бүрийг амжилттай хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндэс суурь болдог.