LG ELECTRONICS “IFA 2026-ИЙН ШИЛДЭГ БРЭНД” ЦОЛ ХҮРТЭЖ, IFA INNOVATION AWARDS-ИЙН ОЛОН ТӨРЛИЙН ШАГНАЛ, ӨРГӨМЖЛӨЛИЙН ЭЗЭН БОЛЛОО

LG-ийн утасгүй холболт бүхий Wallpaper зурагт болон Sound Suite AI бүтээгдэхүүнүүд төрөл тус бүрийн “Шилдэг” шагнал хүртэж, гэрийн энтертайнмент болон аудио технологийн салбар дахь LG-ийн инновацын манлайллыг улам бататгалаа.

Мэдээний хураангуй:

  • LG нь IFA 2026 Innovation Awards-ийн хамгийн нэр хүндтэй шагнал болох “IFA 2026-ийн Шилдэг Брэнд” цолыг хүртлээ.
  • Wallpaper зурагт (LG OLED evo W6 AI) нь маш нимгэн дизайн, True Wireless буюу утасгүй холболт¹ болон Hyper Radiant Color Technology-ийн тусламжтайгаар хүрэх онцгой дүрсний чанарыг хослуулснаараа үнэлэгдсэн байна. Харин Dolby Atmos® FlexConnect™ технологи бүхий LG-ийн Modular Sound Suite нь гэрийн аудиог илүү хялбар, уян хатан ашиглах боломж бүрдүүлснээр “Best in Audio” шагналыг хүртжээ.
  • LG OLED evo, Micro RGB evo болон Mini RGB evo загварууд мөн нэмэлт шагнал, өргөмжлөл хүртэж, дараагийн үеийн зурагтын технологийн инновац дахь LG-ийн манлайллыг улам бататгалаа. Харин LG StanbyME 2 Max болон LG xboom Stage 501 нь амьдралын хэв маягт нийцсэн энтертайнментийн бүтээгдэхүүн, шийдлүүдийн хүрээгээ LG улам өргөжүүлж байгааг харуулж байна.

 

 

СӨҮЛ, 2026 оны 9 дүгээр сарын 4 — LG Electronics (LG) компани хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй IFA Innovation Awards-ээс хамгийн өндөр үнэлгээ болох “IFA 2026-ийн Шилдэг Брэнд” цолыг хүртлээ. Дэлхийд нэр хүндтэй энэхүү технологийн хөтөлбөрийн дээд шагналыг хүртсэнээр LG нь дэлхийн инновацын салбарын тэргүүлэгчийн байр сууриа улам бататгаж, технологи, дизайн болон зах зээлд үзүүлэх нөлөөллийн шинэ стандартыг тогтоож байна.

Бүтээгдэхүүний төрөл тус бүрээрээ LG олон “Шилдэг” шагнал хүртлээ. LG OLED evo AI W6 True Wireless Wallpaper загвар нь зурагтын концепцыг шинэ түвшинд хүргэж, 9 мм-ийн маш нимгэн дизайн², утасгүй холболт болон Hyper Radiant Color Technology-ийг хослуулан дизайн болон дүрсний инновацыг уялдуулснаараа “Гэрийн энтертайнментын шилдэг бүтээгдэхүүн” (Best in Home & Entertainment) шагналыг хүртсэн байна. Энэхүү бүтээгдэхүүн нь “Цэгцтэй технологийн шийдэл” гэсэн концепцод тулгуурласан LG-ийн үзэл баримтлалыг илэрхийлж, дээд зэрэглэлийн зурагтыг амьдрах орчинтой уялдуулах урьд өмнө нь байгаагүй эрх чөлөөг хэрэглэгчдэд олгоно.

Аудио бүтээгдэхүүний төрөлд LG Sound Suite AI нь дэлхийн анхны Dolby Atmos® FlexConnect™ дууны экосистемийг ашиглан гэрийн дуу сонсох туршлагыг шинэ түвшинд хүргэснээр “Аудио бүтээгдэхүүний шилдэг шийдэл” (Best in Audio) шагналыг хүртлээ. Хэрэглэгчдэд төхөөрөмжөө өөрийн орон зайд хүссэнээрээ нэгтгэх, байрлуулах эрх чөлөөг олгох зориулалттай энэхүү шийдэл нь шимтэн сонсох гэрийн аудиог илүү уян хатан, хувийн тохиргоотой ашиглах боломжийг бүрдүүлнэ.

LG-ийн дээд зэрэглэлийн дэлгэц болон аудио бүтээгдэхүүний цувралууд мөн нийт таван хүндэт өргөмжлөл хүртэж, гэрийн энтертайнмент болон амьдралын хэв маягийн туршлагад чиглэсэн LG-ийн инновацын өргөн цар хүрээг онцоллоо.

LG OLED evo G6 загвар нь Hyper Radiant Color технологийн тусламжтайгаар OLED-ийн дүрсний гүйцэтгэлийг шинэ түвшинд хүргэж, LG OLED-ийн өөрөө гэрэл ялгаруулдаг пикселийн давуу тал, өндөр гэрэлтэлт, тод контраст болон өнгөний нарийвчлалыг онцгой түвшинд хүргэснээр үнэлэгдсэн байна.

LG Micro RGB evo (MRGB96) загвар нь RGB-д суурилсан гэрэлтүүлгийн технологийг ашиглан өнгөний өргөн хүрээ, өндөр гэрэлтэлт болон том дэлгэцийн өндөр гүйцэтгэлийг хүргэж, дээд зэрэглэлийн зурагтын дараагийн үеийн талаарх LG-ийн шинэ хандлагыг танилцуулснаараа үнэлгээ хүртлээ.

LG Mini RGB evo (MRGB88) загвар нь RGB дэлгэцийн инновацын давуу талыг илүү хүртээмжтэй хэлбэрээр хүргэж, дэвшилтэт дүрсний чанар, эрчим хүчний үр ашиг болон өдөр тутмын хэрэглээний тав тухыг хослуулснаараа үнэлгээ хүртсэн байна. Үүгээрээ дээд зэрэглэлийн зурагт хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн шинэ сонголтыг санал болгож байна.

LG StanbyME 2 Max нь хүмүүсийн амьдрах, ажиллах, амрах хэв маягт дасан зохицох зориулалттай зөөврийн дэлгэцийн хувийн энтертайнментийн хэрэглээг шинээр тодорхойлж, контент үзэх туршлагыг уламжлалт зочны өрөөнөөс гаднах орон зайд өргөжүүлснээр “Хүндэт” шагнал хүртсэн байна.

Түүнчлэн, LG xboom Stage 501 нь үдэшлэг, амьд тоглолт болон олон нийтийн арга хэмжээнд зориулсан хүчирхэг дуугаралт, гүйцэтгэлээрээ “Аудио бүтээгдэхүүний шилдэг шийдэл” (Best in Audio) төрөлд “Хүндэт” шагнал хүртсэн байна. Энэ нь LG амьдралын хэв маягт чиглэсэн аудио бүтээгдэхүүн, шийдлүүдийн хүрээгээ тасралтгүй өргөжүүлж байгааг харуулж байна.

“IFA 2026-ийн Шилдэг Брэнд” цол хүртсэнээс эхлээд MS бизнесийн нэгжийн бүтээгдэхүүнүүдээрээ олон шагнал, хүндэт үнэлгээ авсан нь LG-ийн инновацад тууштай хандлага, хэрэглэгчийн туршлагыг тасралтгүй сайжруулах бүтээгдэхүүн, шийдлүүдийг хөгжүүлэхийн төлөөх компанийн эрмэлзлийг илэрхийлж байна.

 

# # #

1 TÜV Rheinland-ийн ISO/IEC 29170-2 стандартын дагуу хийсэн баталгаажуулалтын туршилтын нөхцөлд дүрсний чанарын хувьд алдагдалгүй дамжуулалтыг үзүүлсэн. Хэмжилт болон гүйцэтгэлийн үр дүн нь холболтын төлөв болон орчны нөхцөлөөс хамааран ялгаатай байж болно.

2 Бодит хэмжилтээр 9.95 мм бөгөөд хэмжилт хийсэн нөхцөлөөс хамааран бага зэрэг зөрүүтэй байж болно.